Орос болон АНУ нь ПДХС-ийн  урьдын байр суурьтай хэвээр байна, гэхдээ Стратегийн довтолгооны зэвсгийн гэрээний  асуудлаар  бэлтгэх сайхан туршлагыг тооцон тохиролцох цаг хугацаа одоогоор байна гэж  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Сөүлд хийсэн уулзалтаа дүгнэн  тэмдэглэв. Медведевын үзэж байгаагаар, орос-америкийн харилцааг шинээр хөгжүүлж буй нь туйлын ашигтай” . “Энэ гурван жил бол Орос, АНУ-ын сүүлийн арван жилийн хамгийн сайхан он жилүүд байсан ” гэж тэр онцлон тэмдэглэв. Дмитрий Медведев Барак Обамаг энэ жил Санкт-Петербургэд зочлохыг урьсан юм. Америкийн удирдагч урилгыг хүлээн авсан, гэхдээ энэ намар явагдах  АНУ-ын  ерөнхийлөгчийн сонгуулийн  дараа урилгыг хүлээн авах боломжтой гэдгээ мэдэгдсэн  юм.