Орос болон АНУ ираны цөмийн хөтөлбөрийн зургаан талт яриа хэлэлцээг  сэргээж байгааг  сайшааж байна. Үүнд  Москва, Вашингтон   нь  Тегераныг үндэстний хамтын нөхөрлөлд эргэн орох болон  өөрийн цөмийн энхийн хөтөлбөрөө хадгалах бололцоотойг  нь харж буй юм. Энэ тухай даваа гаригт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Сөүлд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийсэн уулзалтын дүнгийн талаар мэдэгдэхдээ онцлон тэмдэглэв.  Тэрээр “ираны тулгамдсан асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх тухай яригдаж байгаа” гэж тэмдэглэв. Зууч зургаа нь /НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван  орон болон Герман / Иран улсыг  цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ  биелүүлэх шийдвэрт хүргэхийн төлөө чармайж буй юм.   Энэ нь Тегеранд “цөмийн эрчим хүчийг   цөмийн зэвсэг байгуулахад бус, энхийн зорилгоор ашиглахад нь“ боломж олгох юм  гэж Обама хэлэв.