Орос болон АНУ  Сири дахь  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаныг дэмжиж байгаа тухайгаа мэдэгдэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Сөүлд хийсэн уулзалтанд зориулсан  хэвлэлийн бага хурал дээр Медведев хэлэхдээ, бидний хэлэлцсэн тулгамдсан асуудлуудын дунд Сирийн асуудал байсан гэв. Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэхдээ, Кофи Аннаны эрх мэдэл нь  хүчирхийллийг зогсоон, сөргөлдөж байгаа талуудын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэх сайн арга хэрэгсэл  мөн гэж Москва, Вашингтон үзэж Кофи Аннанд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэв.  Түүнчлэн, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн байдалд янз бүрийн дүгнэлт өгч буйг үл харгалзан, Москва, Вашингтон хоёр НҮБ-ын  тусгай элчийн үйл ажиллагааг дэмжиж байна  гэж тэмдэглэв. Обама нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асанд хүчирхийллийг зогсоох үйлсэд амжилтж олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Обама нь Сири улсад  “сирийн ард түмний жинхэнэ хууль ёсны төлөөлөл,  хууль ёсны засгийн газар болох тийм механизм бий болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.”