АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вашингтон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой өдөөн хатгалгатай цаашид  эвлэрэх төлөвгүй байна гэж Пхеньянд анхааруулав. Өдөөн хатгалга болон цөмийн амбицууд нь БНАСАУ-д цаашид аюулгүй байдлаа хангах  болон  хүсэл эрмэлзэлдээ сэтгэл ханамжтай байхад нь тусалж чадахааргүй болсон  гэж тэр Сөүлд хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.  Пхеньяны талын цаашдын өдөөн хатгалгууд нь БНАСАУ-ын нэр хүндийг унагаж, бусад орнуудаас улам бүр  тусгаарлаж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, америкийн ерөнхийлөгч мэдэгдэлдээ, Пхеньянтай харилцахад түүнд  “дайсагнах төлөв байхгүй” бөгөөд хоёр орны харилцааг сайжруулахад бэлэн байна гэв. Обама Өмнөд Солонгос улсад хоёр хоногийн айлчлал хийж байгаа  бөгөөд өнөөдөр эхлэж байгаа цөмийн асуудлаар болох дээд хэмжээний уулзалтанд оролцоно.