Орос болон АНУ  нь Хойд Солонгос руу Пхеньяны төлөвлөөд  байгаа  баллистик пуужинг хөөргөхөөс  сэрэмжилсэн дохио илгээх төлөвтэй байна. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт Сөүлд  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч тэмдэглэхдээ, хойд солонгос хиймэл дагуул хөөргөх нь   НҮБ-ын АЗ-ийн  БНАСАУ-ыг  пуужингийн туршилт хийхийг хориглосон тогтоолыг зөрчих болно гэв.Өмнө нь БНАСАУ 4-р сарын 6-12 ний өдрүүдэд сансрын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Тус улсыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан сансрын хиймэл дагуул  хөөргөхөөр  төлөвлөж байна  гэж Пхеньян зарласан юм.  Өмнөд Солонгос, Япон улс  нь Пхеньяныг хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр ээлжит баллистик пуужингийн туршилт явуулахаар зэхэж байна гэж буруушааж байна.