0НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны үйл ажиллагаа Сирид иргэний дайн дэгдээхээс сэрэмжлэх магадгүй сүүлчийн боломж олгоно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. «Таны хүчин чармайлтыг бид өндөр үнэлж байна.  Үйл ажиллагаа тань Сирид удаан үргэлжлэх цуст иргэний дайн дэгдээхээс сэрэмжлэх магадгүй  сүүлчийн боломж олгож байна» гэж Оросын төрийн тэргүүн Кофи Аннантай хэлэлцээ хийх үеэрээ өгүүллээ.Оросын ерөнхийлөгч, НҮБ-ын онц эрхт төлөөлөгч хоёр «Внуково-2» нисэх онгоцны буудалд уулзаж байна. Медведев Сөүлд цөмийн аюулгүй байдлын асуудлаар хийх дээд хэмжээний уулзалт болон Нью Делид болох БРИКС бүлгийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор  мөн нисэх онгоцны буудлаас мордоно.