Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын хийсэн хэлэлцээний үр дүнд Москва сэтгэл ханамжтай байна гэж ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов «Интерфакс» агентлагад мэдэгдлээ. Түүний хэлснээр бол одоо Аннанд Сирид ажиллах цаг хугацаа олгоод НҮБ-ын АЗ-өөс ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй. Сирид хүч хэрэглэх ажиллагааг зогсоох зорилгоор нэмэлт хүчин чармайлт гаргах нь зайлшгүй чухал хэмээн хоёр тал үзсэн гэж Гатилов мэдээлэв. Сирийн засгийн газартай ч, сөрөг хүчинтэй ч ажиллах нь чухал гэж талууд онцлов. Сирид цэргийн хувилбарыг давтаж болохгүй гэсэн Орос улсын байр сүүрийг Аннан дэмжиж байна гэж ГХ-ийн дэд сайд тэмдэглэжээ. Мөн түүнчлэн уулзалтаар хянан шалгах механизмыг Сирид байгуулах боломжийг бас  авч үзэж хэлэлцэснийг Оросын дээгүүр албан тушаалтай дипломат ажилтан онцлов.