Өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ ба Арабын улсуудын холбооны  онц эрхт төлөөлөгч Кофи Аннан нар Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцэв. Тэд хаалттай уулзалт хийжээ. Хэдхэн цагийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Кофи Аннаныг хүлээн авч уулзах юм. Аннантай хийх уулзалтын үеэр  сирийн мөргөлдөөнийг  эв зүйгээр зохицуулах  арга замд гойд анхаарал тавих тухай үүний өмнө ОХУ-ын ГХЯ-аас мэдээлсэн билээ. Онц эрхт төлөөлөгчийн үүрэг үүнд л оршино гэж тусгай газар онцлов. Аннаны төлөвлөгөөний зургаан зүйл ангийг  хэрэгжүүлснээр мөн зорилгод хүргэх хэтийн төлөв нээгдэнэ гэж Москва үзэж байна. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар дэглэмийг солих уриа тус  төлөвлөгөөнд алга. Эрх баригчид ба сөрөг хүчин эвлэрч яриа хэлэлцээ хийж  эхлэх болон хүмуүүнлэгийн ачааг хүргэх боломж олгох шаардлага тавьжээ. Эдгээр шаардлага мөргөлдөөнд татагдан оролцож буй хоёр талд  хамаатай байна.  

Гэрэл зураг