Иран улс АЦС барих салбарт ОХУ-тай хамтран ажиллахыг сонирхож байна гэж Ираны атомын энергийн байгууллагын удирдагч Ферейдун Аббас Давани мэдэгдлээ. Түүний хэлснээр бол оросын гэрээлэгчийн оролцоотойгоор барьсан «Бушер» АЦС-ын эрчим хүчний блок теслийн хүчин чадлынхаа 75 хувьд хүрсэн байна. Түүнийг энэ оны 5-р сард бүрэн ашиглалтад оруулах юм. Москва шинэ станц барих асуудлаар одоогоор Ирантэй хэлэлцээ хийхгүй байна гэж «Росатом» нэгдлийн тэргүүн Сергей Кириенко  энэ долоо хоногт хэлсэн билээ. Бушерын АЦС-ыг ашиглалтад оруулах ёслол 2011 оны 9-р сарын 12-нд болсон юм.