Америкийн туруучийн афганистаны энгийн 17 оршин сүүгчийг буудан хөнөөсөн цуст ажиллагаа хоёр үетэй байсан гэж мөрдөн байцаах газрын төлөөлөгчид мэдээллээ. Роберт Бейлс 3-р сарын 11-ний шөнө Кандагар дахь цэргийн баазаас гарч яваад ойр хавийн тосгоны хэд хэдэн оршин сүүгчийг буудан алсан аж. Дараа нь цэргийн ангидаа тайван буцаад хэдэн цагийн дараа өөр нэгэн тосгонд очиж, бас олон хүнийг хөнөөжээ. Одоо 38 настай турууч Канзас муж улс дахь цэргийн баазад байна. Хэргий нь шүүхэнд шилжүүлсэн юм. Гэвч америкийн ганц  биш  хориод цэргийн албан хаагч  жирийн олон  хүнийг буудан алахад оролцсоныг нотлон  харуулсан афганистаны парламентын хянах ажлын үр дүнг тусгасан баримт бичгийг мөрдөн байцаах газрын баримт бичгүүдэд хамруулаагуй байна.