Оросын ба Германы эрдэмтэд Алтайг газар хатах аюул болон шороон шуурганаас ангижруулах бодолтой байна. Алтайн улсын их сургууль «Кулунда» хэмээх олон улсын төслийг хэрэгжүүлж байна. Кулунда талын  хөдөө аж ахуйн эргэлтэд байгаа газар талбайд зарчмын хувьд шинэ технологийг фермерийн аж ахуйнуудын оролцоотойгоор таван жилийн дотор хэрэглэх юм.

Кулунда тал  бол Казахстаны хил орчимд оршдог алтайн өрийн  бус нутаг билээ. Тухайн үед нүүдэлчид энд мал маллаж байсан хийгээд ХХ зүүны заагт Пётр Столыпины шинэтгэлийн үр дүнд оросын төв бүсийн маш олон тариачин энэ бүс нутагт олноороо ирж сүүсан юм. Тал газрыг хөдөө аж ахуйн эргэлтэд оруулах ажил 50-д онд эрч хүчээ авсан . Тэр үед бараг 3 сая га бүхий атар газрыг хагалсан нь  тун аюултай хор холбогдолтой болсон гэж «Кулунда» төслийн техникийн зохицуулагч, геоэкологич Андрей Бондарович хэлээд: «Энэ тал  урьд уламжлалт аргаар боловсруулаагуй экологийн хосгүй систем байсан. Эндхийн бүх ард түмний мал атарыг эзэмших хөдөлгөөн өрнэх хүртэл  тал нутагт бэлчиж байв. Өргөн үүжим газар талбайг хагалсны уршгаар шороон шуурга үүсэв.  Уржил шимтэй хөрс салхинд   алс хол хийссэн» гэв.

Германи улсад ч ийн аюул тулгарч мэднэ. Тус улсын дорнод  нутгийн цаг уурын нөхцөл Кулундатай бараг адилхан байна. Энэ нь германы хамгийн хуурай агаартай нутаг билээ. Иймээс 50 жилийн дараа алтайн талынхтай  адил байдалд орж мэднэ.

Төслийг хэрэгжүүлэгчид таван жилийн дотор газрын хөрсийг сэргээж, шороон шуурганы асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна тал нутгийг хөдөө аж ахуйн зорилгоор хэрэглэх асуудал зүйд нийцэх эсэхийг мэдэх бодолтой байна.

«Кулунда» төслийг Орос Германы засгийн газар хоорондын хоёр орны эрдэмтэдийн ШУТ-ийн хамтын ажиллагааны түхай хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Германы талаас төслийг Галле хотын Мартин Люттерийн нэрэмжит их сургууль, оросын талаас Алтайн их сургууль тус  тус хариуцаж байна.