Владимир Путины сонгуулийн өмнөх өгүүллэгүүддээ тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх нь ДНБ-ний бараг 1 хувь нэмэлт  өсөлтийг хангана гэж Оросын эдийн засгийн хөгжлийн яам тооцоолов. 3-р сарын 22-нд засгийн газрын зөвлөлгөөн дээр сайд нар тавьсан зорилтуудыг биелүүлэх "замын зураг" гэгчдийг тайлбарлан танилцуулав. Путин сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны үеэр долоон хөтөлбөрийн өгүүллэгээ нийтлүүлжээ. Эдгээр  өгүүллэг эдийн засаг, ардчиллын хөгжил ба төрийн байгуулалт, нигмийн бодлого, олон улсын харилцаа зэрэг асуудлыг хөндсэн байна.

Сонгуулийн өмнө тавьсан зорилтуудыг биелүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардагдана. Гэвч макроэдийн засгийн үзүүлэлтүүдийг өөрчлэхгүй. Владимир Путины хэлснээр бол бух салбарт зөвхөн хөрөнгө эзэмшихээс гадна шинэ чанарт хүрэх хэрэгтэй. Бүх зорилт иргэдийн эрэлт хүсэлтэд тулгуурлсан хийгээд хүн амын найдварт нийцэж байна гэж Путин хэлээд: «Чухам  ийм учраас эдгээр зорилт нийгмийн   нэлээд их дэмжлэжг хүлээсэн хэмээн үзэж байна. Багагүй хэмжээний хөрөнгө хаанаас авах вэ? Төсвийн зардлыг оновчтой болгох хэрэгтэй. Терийн нөөц хөрөнгийг өнөө болтол зохих ёсоор ашиглахгүй байна. Шинэтгэл явуулсаны хариуд хөрөнгө гаргах хэрэгтэй» гэлээ.

Путин сонгуулийн өмнөх нэгэн өгүүллэгээ үндэсний асуудалд зориулсан билээ. Тус асуудал засгийн газрын  зөвлөлгөөний гол сэдвийн нэг болов. Бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргины үг хэлэх үеэр  тусгай газрыг өөрчлэн байгуулах асуудлаар санал шүүмжлэл өрнөв. Сайд хэлэхдээ: «Үндэсний бодлого бүс нутгийнхтай салшгүй холбоотой хэмээн үзэж байна. Энэ нь манай орны бүс нутгуудын иж бүрэн хөгжил ба нийгмийн бодлоготой холбоотой.Бүс нутгийн стратегийн хөгжил түүний дотор үндэсний асуудал дээр ажиллах бүс нутгийн хөгжлийн яамыг хэвээр хадгалж цаашид ажилуулах хэрэгтэй» гэв.

Үндэсний асуудлыг Бүс нутгийн хөгжлийн яамны мэдэлд урьдын адил байлгаж, үндэсний харилцааны зарим асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх тусгай зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв. Виктор Басаргин эх орон нэгтнүүд маань хилийн чанадаас сайн дураараа нүүж шилжих явдалд  туслах төрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хөндөн хэлэхдээ: «Мөн зориулалтат хөтөлбөрийг зохиосноос хойш таван жил өнгөрсэн. Энэ онд түүнийг хэрэгжүүлж дуусана. 60 мянга гаруй хүн гадаадаас ирж, шилжин суугаад байна. Тэдний тэн хагас нь 2011 онд нүүж  ирсэн юм. Бид шилжин суугчдыг хүлээн авах бүс нутгуудын тоог өргөжүүлэн нэмэгдүүлэх шинэ хөтөлбөрийг бэлтгэлээ. Эдүгээ гадаадаас нүүж ирсэн хүмүүс гол төлөв Алс Дорнодод  байрлан сууж байна. Бид жил дутам 50 мянган эх орон нэгтнийг Оросод хүлээж авах зорилго тавьсан» гэв.

Владимир Путины өгүүллэгийг харгалзан улс орныхоо батлан хамгаалах чадварыг хөгжүүлж нэмэгдүүлэх 28 зорилтыг тодорхойлсон гэж БХЯ-аас мэдэгдэв. Цэргийн магадлан шинжлэх, стратегийн төлөвлөлтийн чанарын хувьд шинэ системийг байгуулахыг БХ-ын сайд Анатолий Сердюколв онцлов. Түүнчлэн физикийн шинэ шинэ зарчимд тулгуурлах шинэ төрлийн зэвсэг зохион бүтээх тухай мэдээлжээ.Оросын армийг  шинэ зэвсээр 2020 оны дараа зэвсэглэх юм.

Цаашдаа салбар бүрийн төлөөлөгчидтэй уулзаж, зорилт бүрийг авч үзэж хэлэлцэнэ гэж Владимир Путин мэдэгдлээ. Засгийн газарт өгөх даалгаварыг бэлтгэнэ. Бүх зорилтыг биелүүлэхийн тулд 5-р сард ерөнхийлөгчийн зарлигаар эдгээр далгаварыг батлана.