”Оросд байдаг шиг ийм үлэмж хэмжээтэй, сайхан хонх өөр хаана ч үгүй “. Энэ  мөрийг тэрлэсэн түүхч,  огтхон ч алдаагүй аж.  Дээрх үгнүүдийн утга санааны баталгаа болох оросын цутгамал  урлалын хосгүй дурсгал Хаан-хонхыг анх 175 жилийн өмнө Москвагийн Кремлийн талбайд байрлуулжээ. Энэ бол  XVIII зууны ширэм.

Хаан-хонхыг яг л уран барилга мэт суурин дээр  байрлуулсан бөгөөд Кремлийг үзэхээр ирсэн ямарч  жуулчин  хэнх ч харахаар  саатан зогсдог билээ. Хаан хонхны өндөр 6 метр, 200 тонн жинтэй. Хонхыг  гайхалтай тансаг хээ угалз, ариун гэгээн  бурхадын дүрс болон цэцэг  ургамлаар гурвантаа хүрээ татуулан   чимсэн нь хосгүй сайхан харагдах аж.  Хонхны голд мөнхөлсөн Оросын хаадуудын хөргүүд нь оросын сүр жавхааны  бэлэг тэмдэг  Хаан-хонхыг бий болгоход хүргэжээ.

Гэхдээ үлэмж том хонхыг цутгах санаа  анх хэрхэн яаж төрсөн юм бол? Оросд хонх  цохих уламжлал баруунаас иржээ.  Харин  хонх цутгах урлаг бол жинхэнэ мэргэжил гэж тооцогддог байв. Эрт цагт христийн шашинтнууд хонх цохиж муу муухайг үргээдэг байжээ. Сонирхуулахад, эрт дээр үеийн  хонх жижиг хэмжээтэй байсан бөгөөд  4000 жилийн өмнө Хятадад   хийж байжээ.

17-р зууны эхэн үеэс оросын хайлш цутгагчид   хонхны нарийн түвэгтэй өндөр зэрэглэлийн өвөрмөц цутгамал болон уран сайхны чимэглэлээрээ  ялгарах болсон юм.  Оросын  цутгамалчдын нууцын хүчинд  оросын  хонхны жингэнээ хүчирхэг хийгээд гайхалтай сонсголонтой  байдаг. Түүнчлэн, Орос орон хонхныхоо тоо ширхэгээр  төдийгүй  жингээрээ дэлхийн бүх улс  гүрнүүдийг давж гарсан байдаг юм. Москвагийн Кремлийн дугануудад зориулсан том хэмжээний хонхнуудыг “хаадууд” гэж нэрлэж байжээ.Гэтэл тэр үед байс хийгээд л гал түймэр  гарч “хаадууд” унаж, хагарч байлаа. Тэгээд тэр  бүрд оросын  урчууд хэлтэрхийнээс авч,  шинээр  бүр томыг  хийж байв. Хамгийн сүүлийн тийм нэг туршилт нь Хаан хонх дээр  болсон юм. Тэрээр  дуугаа ертөнцид хүргэсээр ирсэн өмнөх үеийн   хонхнуудаас ялгаатай   нь Хаан хонх дүлий хэвээр үлдэсэн юм. Хэрвээ тэр ярьдаг бол ийн өгүүлэх биз...

Энэ хонхны амьдрал маш хүнд хэцүү замыг туулжээ. Тэрхүү  түүх хатан хаан Анна Иоанновнагийн гаргасан шинэ хамгийн том хонх цутгах тухай  зарлигаас эхэлсэн аж. Ингээд 1735 онд  хонхыг бүтээжээ. Хонхны гоёл чимэглэл болон бичмэлүүдийг бараг нэг жил хийжээ. 1737 оны  5 –р сард хонхыг бүтээх ажил  шувтрах үедээ ороод  байлаа. Гэтэл гэнэт   Кремльд урьд өмнө гарч байгаагүй том хэмжээний түймэр гарч, тэр үеийн бараг бүх модон барилгууд шатажээ. Цутгах нүхийг халхалж байсан цацар ч мөн шатжээ.Хонх улайсч, хүмүүс  ус цацаж байв. Тэгтэл улайссан  хонхонд гэнэт  цав үүсч, түүнээс 11 тонны жинтэй хэсэг тасран унажээ. Хаан хонх бараг 100 шахам жил  цутгах нүхэнд байсаар байв.  Эзэн хаан Алексей Михайлович болон Их  хатан  Анна Иоанновна нарын хөргүүдийг бишрүүлэхийн тулд  нүхэнд зүсмэл модоор зам  гаргаж, ард олонд Хаан хонхыг  үзүүлж байжээ.

1834 онд хонхны тухай  I Николай хааны үед эргэн санасан бөгөөд хонхыг гаргаж, цэвэрлэж улмаар Их Иваны гонхны дэргэд тавцан дээр суурьлуулах зарлиг буулгасныг ёсоор болгожээ  гэж Москвагийн гонхны төвийн захирал Виктор Шариков өгүүлж байна.Тэр цагаас хойш  оросын цутгамалын  урлалын  хосгүй бэлэг тэмдэг болох Хаан хонх уг газарт байсаар ирсэн  юм. Яагаад гэвэл энэхүү дээд амжилтыг одоо болтол Европ, Ази, Америк төдийгүй Оросд нэг ч мэргэжилтэн эвдэж чадаагүй юм.

Москвагийн Кремлийн Хаан-хонхноос холгүй бас нэгэн гайхамшигтай түүхэн дурсгалт зүйл байдаг юм. Энэ бол 16  зууны зэвсгийн мастеруудын бүтээл Хаан их буу юм. Их бууг Фёдор Иоанновичийн зарлигаар 1586 онд цутгажээ. Хаан их бууны урт - 5 метр гаруй, жин - 39 тонн, гадна гол төмрийн диаметр -1,2 метр. Их бууны аманд насанд хүрэгчид  хагас хэвтээ байдлаар багтадаг бол  хүүхэд босоогоороо багтадаг.  

Их бууны хүрэл гол төмрийг янз бүрийн  цутгамал дүрс, хээ хуар болон  дурсгалын бичмэлүүдээр тойруулан чимсэн бөгөөд  эзэн хаан Фёдор Иоанновичийн морийг ч мөнхжүүлсэн аж. Гол төмрийн тал бүрт их бууг хөдөлгөхөд   осорлохоор  зориулсан   бариул байдаг юм.  Дашрамд хэлэхэд, Хаан их бууны нэрийг эзэн хаан Фёдор Ивановичийн дүрс байдагтай  холбон үзэх хувилбар  байдаг юм. Гэхдээ  их буу нь энэхүү нэрийг өөрийн үлэмж хэмжээний улмаас хүртсэн байж ч болох юм.

Кремлийг хамгаалах зорилгоор бий болсон Хаан их   буу Улаан талбайн орчимд тусгайлан зассан модон  тавцан дээр байрлуулж байв. Түүнийг хөдөлгөхийн тулд,  найман бариулыг оосорлон уяж,  том банзан дээрх  их бууг 200 морьд  хүлэглэсэн тэргээр татаж байжээ. Мэдээж хэрэг энэхүү  аврага их буу нь дайн байлдаанд оролцоогүй.

1812 оны дайны үеэр наполеоны цэргүүд  Москвагаас  ухрах үед  модон суурь шатснаас их буу нь бага зэрэг  нэрвэгдсэн байв.  1853 онд сэргээн засварлах ажлын явцад алдартай их буунд ширмээр  суурь  болон гоёлын ширмэн сумнуудыг   цутгажээ.  Нэг сумны жин нь 2 тонн  орчим байжээ.

Одоо үед Хаан их буу нь аугаа их Иваны гонхноос холгүй  орших  суурин дээр байдаг юм.   Мэдээж хэрэг энэхүү сууринаас буудах буюу  ширмэн сумнуудыг ашиглаж болохгуй нь хэн бүхэнд ойлгомжтой. Хаан их буу бол ёстой будаа болгоно шүү дээ. Хаан их буунд туршилт хийсэн тухай юм уу, түүнийг байлдааны үед хэрэглэх баримт бичиг хадгалагдаагүй юм.  Түүхч, эрдэмтдийн ихэнхи нь  Хаан их буу нь үрлэн сумтай  бөгөөд өөрөөр хэлбэл, үрлээр буудах зориулалттай гэж үзэж байна. 16-17 –р зуунд үрлэн сумыг олон жижиг чулуу орлож байжээ.

1980 онд Хаан их бууг  сууринаас буулгаж,  Серпухов руу   сэргээн засварлахаар авч явахад түүний  нууц  илэрсэн юм. Тэр үед мэргэжилтэнүүд нэгэн гэнэтийн дүгнэлтийг гаргасан билээ. Хаан их буу нь хэрэг дээрээ их буу биш байлаа.   

Зэвсгийн гол шигтгээ бол түүний суваг.Тэр конус  хэлбэртэй, хавтгай ёроолтой. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр зэрэг уг зэвсэг сонгодог чулуугаар сумлан бууддаг сонгодог -гаубица   их буу байв. Тэрч бүү хэл,  мэргэжилтэнүүд Хаан их буугаар буудаж байсныг тогтоожээ. Үүнтэй холбоотой нэгэн  сонин түүх байдаг ажээ.  Цэвүүн цагт өөрийгөө өргөмжлөгч I Лжедмитрийгийн /худалч Дмитрий/ үед  засгийн эрхийг булаан авахад ардууд хязгааргүй  хилэгнэцгээж байв. Өөрийгөө өргөмжлөгчийг  тонилгож, цогцсыг нь шатаагаад  үнсээр нь Хаан их бууг цэнэглэн Хаан  их бууны түүхэнд цорын ганц буудлага хийжээ. Тиймээс хүмүүс Орос улсад нэг ч удаа дуугарч байгаагүй  Хаан хонх байдаг гэж  ярьдаг байхад хэзээ ч буудлага хийгээгүй  Хаан их буу байдаг гэж хэлэх боломжгүй юм. Хаан их буу бол дор хаяж нэг удаа буудсан зэвсэг  юм шүү.

Хаан хонх, Хаан их буунаас  гадна Москвагийн Кремлийн нутаг дэвсгэр дээр өөр олон онгон зүйлүүдийг үзэж болох юм. Оросууд: зуун удаа сонсохоос, нэг удаа үз гэдэг юм. Үнэхээр үнэн үг шүү!