Сая сая хүн нэгдэж, гариг дэлхийгээ цэвэрлэнэ. "Let’s Do It! Wold-2012" олон улсын ажиллагаа 2-р сарын 24-нд эхлээд дэлхийн 100 улсад 9-р сарыг дуустал үргэлжлэнэ. Хамгийн даруухан үнэлгээнээс харахад хүн төрөлхтөн жил дутам бараг 1 тэрбүм тонн хог хаягдал хаяж байна. Дөнгөж 11 хувий нь ахин боловсруулдаг. Нэг хэсэг нь тусгай талбарт шилжүүлж, нөгөөг нь аяндаа хамаагүй овоолж байна. Хог хаягдал гол төлөв элсэн жалга, хотын цэцэрлэгт хүрээлэн, хот орчмын ойд үлдээдэг. Let’ s Do It ( Хийэе) иргэний хөдөлгөөн  2008 онд Эстонид үүссэн юм. Тэр үед тус улсад 10000 тонн хог хаягдлыг дөнгөж 5 цагийн дотор арилгажээ. 50 мянган хүн буюу нийт хүн амын 4 хувь нь арга хэмжээнд сайн дураараа оролцов. Тус саналыг эхлээд Европ дараа нь дэлхий даяар дэмжив. 2010 онд 200 мянган оршин сүүгч нь цэвэрлэх ажиллагаанд оролцсон Португали тэргүүллээ. 2011 онд Словени энэ талаар тэргүүний байр эзлэжээ. 270 мянган оршин сүүгч нь буюу нийт хүн амы нь 13 хувь цэвэрлэх ажиллагаанд оролцсон юм. Ноднин оросын олон арван бүс нутагт ийм ажиллагаа явагдав. Энэ оны 9-р сарын 15-нд зохион байгуулагчид нь оросын 83 бүс нутгийг  цэвэрлэх ажиллагаанд хамруулах бодолтой байна гэж «Хийеэ!» ажиллагааг зохион байгуулагчийн нэг Татьяна Каргина хэлээд: «Одоо бүс нутгийн зохицуулагчдыг идэвхтэй эрж байна. Олон зохицуулагчийг олоод байна. Эдгээр нь Орос даяар цэвэрлэх ажиллагааг зохион байгуулсан буюу өөрийн идэвхтэй хүмүүс билээ. Бүс нутгийн багуудыг 4-р сарын 15-аас наана байгуулна. Мен 30 хүнтэй холбооны баг янз бүрийн байгууллагыг төлөөлнэ» гэв.

Дэлхийн олон нийтийн байгууллагуудын удирдагчдыг нэгтгэсэн "Let’ s Do It" хөдөлгөний бага хурал 1-р сард Таллинд хуралдав. Оросын төлөөлөгчдийг элэгсэг дотно хүлээж авсан гэж Татьяна Каргина дурсан хэллээ. Бугд Оросын цар хүрээг харгалзан, зохион байгуулалтын зорилт хүнд түвэгтэй байгааг ойлгосон. Орост  хөдөлгөөний уриаг өргөн дэмжиж байна. «Энэ ажиллагааг бүрэн дэмжиж байна. Овоолсон хог зөндөө. Цэвэр сайхан оронд суумаар байна. Үүнд улс орны нийт хүн амын зохих ухамсар шаардагдаж байна" гэж олон хүн хөдөлгөөний сайтад бичжээ.

Бид аль болох олон хүнийг хөдөлгөөнд хамруулах зорилгоор бололцоотой бүхнийг хийж байна гэж Татьяна Каргина цааш нь хэлээд: «Лайф жорнэл» мэт нийт олонтой харилцах сүлжэнийхтэй тохиролцож байна. Мэдээллийн ямар ч эх сурвалжийн тусламж баярлуулдаг. Тэр тусмаа «Оросын дуу хоолой» радио мэт эх сурвалж чухал» гэлээ.

 «Let’ s Do It» хөдөлгөөнийхөн  дэлхийн иргэдийг 2012 онд гариг дэлхийг цэвэрлэх ажиллагаанд хамруулаасай гэж байна. Арга хэмжээ гариг дэлхийг цэвэрлэн шинэчлэх ба хүмүүсийг ойлголцуулахад тус дөхөм үзүүлнэ.