Энэтхэг улс үндэсний цөмийн эрчим хүчний аж үйлдвэрээ хөгжүүлэх төслүүдээс татгалзах гээгүйг өнөөдөр Times of India сонин мэдээллээ. Цөмийн энергийг эсэргүүцсэн үндэсний ба олон улсын бүлгүүдээс тэмцэл хөдөлгөөнийг өдөөсэн гэж засгийн газар үзэж байна. Энэтхэгийн эдийн засаг АЦС  барихаас  татгалзаж чадахгуй .Юу гэвэл улс орны эрчим хүчний хэрэгцээ үргэлж нэмэдсээр байна. Цөмийн эрчим хүчний аж үйлдвэрээс экологийн цэвэр энерги олгож, эрчим хүчний аюулгуй байдлыг хангана гэж өчигдөр засгийн газрын төлөөлөгч парламентад мэдэгдлээ. Парламентын гишүүд ОХУ-ын тусламжтайгаар Энэтхэгийн өмнөд нутагт барьж буй «Куданкулам» АЦС-ын  тойрны байдлыг тайлбарлан тодруулахыг  засгийн газраас лавлан асуусан билээ. Тус станцын анхны эрчим хүчний блокыг 2011 оны сүүлээр ашиглалтад оруулах байсан. Гэвч станцыг ажиллуулах хугацааг хойшлуулав. Учир нь орон нутгийн оршин суугчид атомын энергийг эсэргүүцсэн юм.. Гадаадаас юуны туруунд АНУ ба Скандинавын орнуудаас санхуужуулж буй  терийн бус байгууллагуудаас эсэргүүцлийг өөгшүүлж байна гэж Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх үзэж байна.