Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан 57 настай Лян Жэньинийг Хонконгын засаг захиргааны шинэ тэргүүнээр сонгосон тухай өнөөдөр ИТАР-ТАСС мэдээллээ. Лян Жэньин санхуу,аж үйлдвэр, ШУ-ны булгийнхний төлөөлөгчид ба шажин, олон нийт, улс төрийн зүтгэлтнүүд бурэлдэхүүнд нь ордог «сонгох төлөөлөгчдийн коллегийн « хуралдааны дүнгээр 689 санал авсан байна. Түүний гол өрсөлдөгч урьд тушмэл байгаад нэр нүүрээ барсан Генри Таныг Бээжин дэмжихээс татгалзсан хийгээд түүнийг коллегийн 285 гишүүн дэмжив. Хонконгын засаг захиргааны шинэ тэргүүн  7-р сарын нэгэнд албан тушаалаа хашиж эхлэнэ. Британийн шаантаг газрыг Хятадын эрх мэдэлд буцаасны 15 жилийн ойг мөн тэр өдөр тэмдэглэх юм.