АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Өмнөд Солонгост хийж эхлэх айлчлалынхаа хүрээнд хоёр Солонгос улсыг залгаж буй хилийн цэрэгжилгүй зурваст очно. АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн асуудал эрхлэсэн зөвлех Дэниэл Расселын мэдэгдсэнчилэн мөн аялал АНУ,БНСолоноос улс хоёрын холбооны  сур хуч болон АНУ-аас Емнед Солонгосын аюулгуй байдлыг хангах үүргээ бүрэн биелүүлж байгааг харуулах ёстой. Америкийн ерөнхийлөгчийн аялал бус нутагт цэргийн сургууль үргэлж явуулж байгаагийн хариуд АНУ,Өмнөд Солонгосын эсрэг « ариун дайн» зарлана гэж БНАСАУ-аас айлган сурдуулж байгаа нөхцөлд болж байна. Үүнтэй холбогдуулан Сеул Умард Солонгосын ямар ч ажиллагаа, түүний дотор зэвсэгт өдөөн хатгалга өдөөж мэднэ хэмээн үзэж аюулгуй байдлаа хангах хатуу арга хэмжээ авч байна. Мөн аялал маргааш Сеулд ажиллаж эхлэх цөмийн аюулгуй байдлын асуудлаархи олон улсын дээд хэмжээний уулзалтад Обама оролцохтой холбоотой байгаад ажиглагчид анхаарлыг хандуулав. Мөн дээд хэмжээний уулзалт хиймэл дагуулаа баллистик пуужингийн тусламжтайгаар джэлхий орчмын тойрог замд гаргана гэж Пхеньян зарлан мэдээлсний дараагаар хийх юм. Тэгснээрээ Вашингтон Пхеньян Сеулийн хоорондын харилцаа хурцдсан явдал болон умард солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ямар ч найр тавихгуйгээ БНАСАУ-д мэдүүлсэн хэмээн шинжээчид үзэж байна.