БНАСАУ-ын хиймэл дагуулыг хөөргөх пуужингийн гол эд ангийг улс орныхоо баруун-хойд нутагт байгаа  талбарт хүргэсэн тухай өнөөдөр  японы Киодо мэдээлийн агентлагаас Сеулд дэх диломат эх сурвалжийн мэдээг үндэслэн уламжиллаа. Зөөгч пуужингийн гол хэсэг хэмээн үзсэн тоомхон обьектийг галт тэргээр талбарт хүргэжээ. Тагнуулын хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг шинжлэн судлаад ийн мэдээлэл авсан юм. Одоогоор пуужингийг босоо байдалд оруулаагуй. Хөөргөх бэлтгэл төгсгөлийн үе шатанд шилжсэн гэж Пхеньян хэдэн өдрийн өмнө  албан ёсоор мэдэгдсэн билээ. Дэлхийн хиймэл дагуулыг тойрог замд гаргах умард солонгосын зөөгч пуужинг 4-р сарын 12-16-ны хооронд хөөргөхээр төлөвлөжээ. Дэлхийн хэд хэдэн улс түүний дотор Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгос түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Пхеньянд хандан мөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс татгалзахыг уриалжээ. НҮБ-ын АЗ-ийн тогтоол баллистик пуужингийн технологийг хэрэглэн хөөрөлт хийхийг БНАСАУ-д хориглосон юм. Эдугээ Японы БХЯ пуужин нутаг дэвсгэрт нь унах аюул тулгарвал түүнийг амдан сөнөөх боломжийг судлаж байна.