Сөрөг хүчинд гаднаас үзүүлж буй дэмжлэгийг зогсоохгуй бол сирийн дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож бүй талуудын хүч хэрэглэх ажиллагааг зогсооход хэцүү гэж Орос улс үзэж байна. Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев НУБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаныг хүлээн авч уулзаж, мөн сэдвийг тайлбарлан толилуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уулзалтын өмнөхөн сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнчлэн ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Аннантай уулзах юм. Кремлийн төлөөлөгчийн тэмдэглэсэнчилэн Оросын талаас «Сирийн анд нөхөдийн бүлэг» гэх мэт байгууллагын хүрээнд сирийн хямралыг зохицуулах арга замыг олж болохгуйд анхаарлыг хандуулна. Ийн байгууллагаас гаргасан шийдвэрүүд мөргөлдөөнд татагдан оролцож буй ганц талыг дангаар дэмжих явдалд тулгуурлаж байна. 2012 оны 2-р сарын 24-нд тус булгийн гишүүдийн Тунист хийсэн уулзалт  уунийг нотлон харуулсан гэж Приходько тэмдэглэв. Сирид хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоох зорилт эн туруунд гарсан хэмээн Орос улс узэж байгааг тэрээр онцлов. Сирийн сөрөг хүчнийг  засаг захиргааны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж, хямралыг эв зүйгээр зохицуулахад итгүүлэх нь Аннаны үйл ажиллгааны гол зорилт гэж Москва Сирийн удирдлагын байр суурийг харгалзан үзэж байна. Аннантай хийх уулзалтын үеэр сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах замд гойд анхаарал тавьна гэж ОХУ-ын ГХЯ-аас мэдээлжээ. Аннаны боловсруулсан төлөөвлөгөөний зургаан зүйл ангийг хэрэгжүүлснээр мен зорилгод хүргэх хэтийн төлөв нээгдэнэ хэмээн Москва үзэж байна.Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар Аннаны төлөвлөгөөнд дэглэмийг солих уриа алга. Эрх баригчид ба сөрөг хүчин эвлэрч, яриа хэлцээ хийж, хүмүүнлэгийн тусламжийн барааг нэн даруй хүргэх боломж олгохыг төлөвлөгөөнд шаардсан байна. Ийн шаардлага мөргөлдөөн татагдан оролцож бүй хоёр талд тавьжээ.