Өнөөдөр НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан Оросын нийслэлд хүрэлцэн ирлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Аннаныг маргааш хүлээн авч уулзах тухай төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн тэрээр ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзана гэж ОХУ-ын ГХЯ-аас мэдээлэв. Аннан Орос улсын урилгаар айлчилж байна. Аннантай уулзах үеэр Сирийн дотоодын мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудалд гойд анхаарал тавих юм. НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгчийн гол зорилт үүнд л оршино» гэж ОХУ-ын ГХЯ тэмдэглэжээ.