Сансрын хог хаягдал ОУСС-ын хажуугаар өнгөрлөө. Одоо багийн гишүүд станцдаа буцана гэж Москва орчмын нислэгийг удирдах төвөөс мэдээлэв. Үүний өмнө цогцолбор оросын хиймэл дагуулын хэмхэрхийтэй мөргөлдөх аюул тулгарсан учир сансрын нисэгчид ОУСС-тай залгасан «Союз» сансрын хөлөгт нүүн шилжсэн юм. Хэмхэрхийг нэлээд оройтож илрүүлсэн учир станц манёвралж зайлсхийх аргагүй болжээ. Эхлээд хиймэл дагуулын хэмхэрхий  23, дараа нь 14 км-ээр станцад ойртоно гэж таамаглав. Энэ нь багийн гишүүд сансрын хог хаягдал  аюултай ойртсон учир «Союз» сансрын хөлөгт шилжиж хоргодсон 3 дахь тохиолдол билээ. Урьд 2011 оны 6-р сард ийм явдал болсон билээ.