Аялал жуулчлалын салбарын ажилтнуудын холбоог ШХАБ-ын орон зайд байгуулах саналыг Орос улс дэмжиж байна гэж ШХАБ-ын Үйлдэвр худалдааны зөвлөлийн  захиргааны дарга Дмитрий Мезенцев мэдээллээ. Өнөөдөр тэрээр аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаархи орос-хятадын анхны форумыг нээх ёслолд оролцов. Мезенцевийн хэлснээр бол эл асуудлыг оросын тал хятадын түншүүдтэй идэвхтэй хэлэлцэн боловсруулж байна. Хятадад эхлэсэн Оросын аялал жуулчлалын жилийг ШХАБ-ын орон зайд ОХУ, БНХАУ хоёр улсын тэргүүлэх байр суурийг бэхжүүлэхэд ашиглаж болно гэж Дмитрий Мезенцев үзэж байна.