Олон улсын аялал жуулчлалын “Тува: зам, соёлын огтолцоо”   чуулган 4-р сарын 6- нд Кызыл хотноо нээгдэнэ.  Хакас, Алтайн БНУ, Красноярскийн хязгаар, Новосибирскийн муж болон хил залгаа орших Монгол улсын гурван аймгийн төлөөлөгчид Кызыл хотын төв талбайд байгуулсан жуулчны хотхонд хаяа дэрлэн  байрлах болно. Энд соёл урлаг, уламжлал ёс заншилыг харуулсан  үзмэрүүдийг дэлгэн харуулахын зэрэгцээ бэлэг дурсгалын зүйлүүдийн өргөн худалдаа явагдах юм. Тува улс нь дээд зэргээр аялал жуулчлалын зах зээл рүү орохыг санаархаж байна. Тус БНУ нь орос болон гадаадын жуулчдад төдийлөн танил бус экологийн, соёлын болон байгалийн цогцолбор хийгээд  жуулчны баазаараа дэлхийн орнуудын анхаарлыг татаж, өөрийн жуулчны бүтээгдэхүүнүүдийг алдаршуулахаар зорьж байна. Өмнө нь Тувагийн  зам харгуйн асуудал их  бэрхшээлтэй байсан билээ.  Тус бүс нутгийн  гол хоёр судас болох онгоц, авто замын тээвэрийн хөгжил тааруу байсан юм.   Гэхдээ энэ нь  5-р сарын 29-нд Москва-Горно Алтайскийн чиглэлийн шууд нислэг нээгдэх юм. Тува улс нь одооноос  Оросын Төв хэсэг, Сибирь болон Дорно зүгээс жуулчин хүлээж авах боломжтой болох юм.