Дэлхийн банк байгууллагынхаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших гурван зүтгэлтнийг албан ёсоор дурдав. Эдгээр нь АНУ-аас дэвшүүлсэн Өмнөд Солонгос гаралтай Дартмутын коллежийн еренхийлегч Жим Ен Ким, Нью Йорк дахь Колумбийн их сургуулийн профессор, Колумбийн сангийн сайд асан Хосе Антонио Окампо, шинэ тулгар хөгжиж байгаа хэсэг улсаас дэмжиж буй Нигерийн сангийн сайд Нгози Оконжо-Ивеал нар юм. Дэлхийн банк 1944 онд үндэслэн байгуулагдснаас хойш түүнийг америкийн иргэн л тэргүүлж ирсэн. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагоос урьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ДОХ-той  тэмцэх хэлтсийг удирдаж байсан Жим Ен Кимийг дэвшүүлсэн нь гэнэтийн үйл явдал болсон. Дэлхийн банкны шинэ удирдагчийг  4-р сарын дундуур сонгох бололтой. Өнөөгийн ерөнхийлөгч АНУ-ын иргэн Роберт Зелликийн эрх мэдлийн хугацаа 6-р сарын 30-д шувтрах юм.