Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир гэв гэнэт нас  барж, түүний отгон хүү Ким Чен Ын засгийн эрхэнд гарснаас хойш цэргийн дээд командлалыг гэсгээн шийтгэх ажиллагаа эхлэсэн гэж «Чосан ильбо» сонин Өмнөд Солонгосын эрх баригч бүлгийнхний төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн бичжээ. Сонинд мэдээлснээр Умард Солонгосын 30 хүрээгүй удирдагч Ким Чен Ын ёс зүйг баримтлах нь эргэлзээ төрүүлж хэдэн арван цэргийн даргыг хэлмэгдүүлжээ. БНАСАУ-д ийм ажиллагаа бүр Ким Чен Ирийг гашуудан дурсах өдрүүдэд эхлэв. Ялимгүй гэм буруутай  хүмүүсийг цаазлаж байна. Тухайлбал мөн үед БНАСАУ-ын БХ-ын сайдын туслах согтуу харагдсан хэмээн үзэж, буудан алжээ. Штабын генерал офицеруудыг төдийгүй байлдааны цэргийн дарга нарыг гэсгээн шийтгэж байгааг мэдээлэлд онцлов. Өмнөд Солонгосын тагнуулын албаны тоо баримтуудаас харахад Ким Чен Ир 1994 онд засгийн эрхэнд гарахдаа өөрөөр сэтгэгчдийг ийнхүү шийтгэсэн билээ. Хууль ялимгүй зөрчиж эсвэл хүсэл зорилгоо илэрхийлвэл устгаж байсан. «Цэргийнхэн хэрхэн  ёс зүйг баримтлаж байгаа явдал  ялангуяа нас сүүдрийнхээ хэмжээнд   сэтгэл зовниж буй залуу удирдагчад таалагдахгүй шиг байна» гэж БНАСАУ-ын талаархи учрыг сайн мэдэх мэргэжилтэн сонинд мэдэгджээ.