АНУ,ОХУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Дмитрий Медведев нарын хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн хүрээнд хамтран их амжилт гаргах үр дүнтэй болсон  гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дэд зөвлөх Бен Родс  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр Обама Медведев нарын хамтын ажиллагааг маш оновчтой хэмээн нэрлээд СДЗ-ийн тухай шинэ гэрээнд гарын үсэг  зурсан ба америкийн ачааг Афганистанд дамжин нэвтрүүлэх, Орос улсыг ДХБ-д элсүүлэх талаар хамтран ажилласныг онцлов. Барак Обама, Дмитрий Медведев хоёр Иран ба Сирийн хямралын зохицуулалтыг оролцуулан өргөн цар хүрээтэй асуудлуудыг Сөүлд цөмийн аюулгүй байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтын өмнөхөн авч үзэж хэлэлцэнэ гэж Родс Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Ерөнхийлөгч Обама олон улсын тулгамдсан асуудлуудыг БНХАУ-ын дарга Ху Зиньтаотэй бас авч үзэж хэлэлцэнэ. Обама  Орос, Хятадын ерөнхийлөгчдийн санал  сирийн асуудлаар лавтай зөрнө гэж Родс тэмдэглэв. Ерөнхийлөгч  Медведевийн үеийн харилцааны түвшин ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин  албан тушаал хашиж эхлэснээс хойш ч  өндөр хэвээр байх болно гэдэгт Родс найдаж байна.