Дэлхийн нүүрсний томоохон орд газрын нэг Эрдэнэс Таван Толгойн орд газрын төсөл боловсруулагчдад энэ жил  IPO хугацааг хойшлуулсны улмаас 400 сая хүртэл хэмжээний ам.долларын зээл шаардагдаж магадгүй  байна гэж  Рейтер агентлаг тус компаний  үйлдвэрийн асуудал хариуцсан  захирал Грэм Хенкокийн уламжилсныг иш татан мэдээлжээ.  Эрдэнэс Таван Толгой   нь энэ 5 –р сард  Лондон, Гонконгийн хөрөнгийн биржүүд дээр үнэт цаасныхаа 29 % байрлуулахаар төлөвлөж байсан юм, гэтэл хууль зүйн үндэс үгүй тул  IPO саатаж байгаа ажээ.  Шинжээчдийн тооцоолж байгаагаар, 5-р сард компани нь  IPO  -оос 3 тэрбум доллар авч болох аж.  Гэтэл листингийн оршин тогтнох  үндсэн эрхийг бий болгох  шинэ үнэт цаас гаргах тухай  хууль Монголын  парламентаар батлагдахаар хүлээгдэж байна.  Рейтер агентлагийн мэдээлснээр, уг хууль зуны сүүлчээс нааш батлагдахгуй, учир нь 6-р сард Монгол улсад парламентын сонгууль явагдана. Гэхдээ уг баримт бичгийг батласны дараа ч IPO нь консорциумын бүрэлдэхүүнд ордог орнууд болох ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, АНУ –улс нь компаниудын Таван Толгойн баруун хэсгийн асуудлууд болон орд газраас төмөр зам барьж байгуулах талаар яриа хэлэлцээ хийх болсон тул уг асуудал  саатаж болох магадлалтай юм. Ийм тохиолдолд компани нь  өөрийн зарлагуудыг зээлээр хаах болж байна.