Санкт-Петербург хотын хурлын  депутатууд метронд зураг дарахыг дахин зөвшөөрөв. Хотын иргэд болон эрх баригчдын дунд метроны станцуудад зураг авч болох эсэх  тухай маргаан хэдэн жил үргэлжилсэн юм.    

Санкт-Петербургийн метро нь  Москва хотын нэгэн адил  маш үзэсглэнтэй сайхан объект юм. Ер бусын өвөрмөц чимэглэсэн нь газар доорх байгууламжийг Санкт-Петербургийн  түүхэн дурсгалын газрын нэг болгон хувиргажээ.  Ихэнхи жуулчид эдгээр гоё зураг хуарын дунд   зургаа авахуулах дуртай байдаг юм.Гэтэл саяхан болтол энэ бүгдийг нууцаар хийж байв.Санкт-Петербургийн метронд зураг авахыг хориглож байсан юм. Үүний тулд тус байгуулагын  захиргаанаас тусгай зөвшөөрөл авах ёстой байлаа.

Мэргэжлийн гэрэл  зурагчид болон гэрэл зураг сонирхогчид үүнийг болиулахыг хэдэн жил хөөцөлдөж байв. Үүний дүнд 2009 онд хотын эрх баригчид шаардлагаа арай ядан сулруулсан юм.Шинэ дүрмээр метронд вспышка-анивчдаг гэрлээр зураг дарахыг хориглож байв. Ийм гэрэлтэй зураг дарвал мөнгөн торгууль ноогдуулахаар тогтжээ.

Гэхдээ энэ тухай  хууль  нь өнгөрсөн оны 1-р сард хүчингүй болов. Шинэ хуулинд метроны станцийн тавцан дээр аливаа гэрэл болон кино зураг авахыг хориглож мөн холбогдох зөвшөөрөлгүй бол  метроны танхимуудад  зураг дарахыг хоригложээ. Эдгээр дүрмүүдийг зөрчвөл иргэдэд торгууль ноогдуулах юм.

Хориг буцаж ирсэнийг депутатууд метро нь иргэний хамгаалалтын объект бөгөөд аюулгүй байдлын онцгой дүрэм шаардагдаж байна гэв. Ингэхдээ, метроны хэвлэлийн албанаас хйисэн мэдэгдэлд, зураг авахад зөвшөөрч байсан  хугацаанд ямар нэгэн зөрчил болоод  зурагчдын ажилтай  холбоотой зөрчил гарч байгаагүй гэжээ.

Шинээр гарсан дүрмүүд нь хотын иргэдийн сонирхлыг маш их татах болжээ. Тэд хотын парламент руу зураг авахыг хориглох тухай шийдвэрээ цуцлахыг урилжээ.Хэлэлцүүлгийн дараа депутатууд тэрхүү  шийдвэр үнэхээр хэрэггүй гэж дүгнэв. Учир нь одоо цагт хүн бүр гар утсандаа камертай юм. Хүсвэл хэн бүхэн зураг авах болно.

Үүний дүнд метрополитенд дахин зураг авахыг зөвшөөрсөн, гэхдээ анивчдаг гэрэлгүйгээр дарах ёстой ажээ.  Харин телевизийн студүүд болон ХМХ -д дүрс авахад нь зөвшөөрөл шаардагдах ажээ.

Зураг дарахыг москвагийн метронд ч хориглож байсан юм. Зарим үед энэ заалтыг метроныг ашиглах дүрмээс хассан байсан юм. Одоо тэнд сонирхогчдын  гэрэл зураг авахыг зөвшөөрсөн.Харин мэргэжлийн цуврал гэрэл  зургуудыг  авахын тулд метроны захиргаанаас зөвшөөрөл авна.  Түүнчлэн, Орос улсад зөвшөөрөлгүй гэрэл зураг авахыг төмөр замд хориглодог гэдгийг   жуулчид мэдвэл зохино.