HUMAN RIGHTS WATCH олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын илтгэлээс харахад сирийн сөрөг хүчин хүмүүсийг хулгайлж, эрүүдэж, алж байна. Оргодол цэрэг  болон засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөнд оролцогчид Башар Асадын дэглэмийг түлхэн унагахыг оролдсноороо мөргөлддөөнийг гааруулсан гэж баримт бичигт тэмдэглэжээ.

Илтгэлийн дүгнэлт учир үндэстэй байна гэж хүний эрхийг хамгаалагчид батлан илэрхийлэв. Дүрс бичлэг ба гэрч этгээдүүдийн мэдүүлэг  ажиглагчдад байна гэж HUMAN RIGHTS WATCH байгууллагын Их Британи дэх салбарын захирал Дэвид Мепхэм мэдээлээд «Хүмүүсийг эрүүдэж, хэрцгий хандан басамжлан доромжилж байгааг тусган харуулсан дүрс бичлэгүүд бидэнд байна» гэв.

Тус байгууллага Сирийн үндэсний зөвлөлд явуулсан захидалдаа санаа бодлоо илэрхийлжээ. Харин хүний эрхийг хамгаалагчид Сирийн үндэсний зөвлелийг буруутгахгүй байна. Энэ байгууллага Сирид ажиллагаа явуулж буй бүх зэвсэгт  бүлгийг хяналтдаа авч чадахгүй  бололтой гэж HUMAN RIGHTS WATCH  байгууллагын германы салбарын захирал Венцель Михальски үзэж байна. Тэр хэлэхдээ   

«Сири улс бараг эмх замбараагүй байдалд орсныг бид ойлгож байна.Сирийн үндэсний зөвлөл ч Сирийн чөлөөт арми ч сөрөг хүчний бүх зэвсэгт бүлгийг хяналтдаа авч чадахгүй байна. Гэсэн ч зөвлөл эдгээр гэмт хэргийг буруушаах ёстой. Сөрөг хүчин шудрага системийг байгуулахыг нэгэнт хүссэн бол  хүний эрхийг хангах ёстой. Асадын цэргийг хулгайлж алсан этгээдүүдийг зөвтгэж үл болно» гэв.

Гэвч HUMAN RIGHTS WATCH байгууллагын илтгэл хоёрдмол сэтгэгдэл төрүүлж байна. Нэг талаас  сирийн сөрөг хүчнийг шүүмжлэсэн дуу  хоолой өрнөдээс дэмжсэн дуу хоолой дотор сонсогдлоо. Нөгөө талаас шүүмжлэл тийм их итгэлтэй биш байна. «Сирийн засгийн газраас явуулж буй хэрцгий бодлого сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн  зөрчлийг зөвтгэх шалтаг болж чадахгүй гэсэн нь илтгэлийн гол санаа болжээ. Өөрөөр хэлвэл сөрөг хүчин муу хэрэг үйлдсэн. Гэвч Асад л гол хөнөөлт  үүрэг гүйцэтгэж байна. Вашингтоноос адил төстэй мэдэгдэл байн байн хийдэг.

Дамаск НҮБ-аас санаачилсан зохицуулалтын төлөвлөгөөг батласан боловч «Асадгүй Сири» гэсэн уриа өрнөдийн ажиллагааны удирдлага байсаар байна. Энэ төлөвлөгөө албан тушаалаа орхихийг сирийн ерөнхийлөгчээс шаардахгүй байна. Гэвч өрнөдийн ба арабын хэд хэдэн улсаас дэмжлэг авч буй сөрөг хүчин байдлыг тогтворгүй болгох л ганц зорилготой.

Москва сирийн асуудлаар нэг утгатай байр суурь баримталж байна. Энэ мөргөлдөөнд нэг ч талд зам тавьж болохгүй. Хүч хэрэглэхэхэс татгалзаж, яриа хэлэлцээ хийх замаар л асуудлыг шийдвэрлэж болно гэж Оросын Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны гишүүн Андрей Климов хэлээд

«Улс төр-эрх зүйн замаар л мөргөлдөнийг зохицуулж болно. Сөрөг хүчин ч Асад ба түүний дэглэм ч хэрцгий ажиллагаа явуулж байгааг бид ойлгож байна. Тэнд засгийн эрхийн төлөө тэмцэж байгаа учир ямар ч арга барил хэрэглэхээс буцахгүй байна. Иймээс ямар нэг талыг өөгшүүлэх нь мөргөлдөөнийг гааруулах зам мөн. Энэ агуулгаар НҮБ-ын эрүүл ухаантай үлэмж гишүүдийн дэмжлэг хүлээсэн оросын байр суурь хоёр тал цэргийн ажиллагаагаа зогсоож, хэлэлцээ хийхэд оршино» гэв.

Дамаск сөрөг хүчний ухаалаг хэсэгтэй эрх мэдлээ хуваалцахад бэлэн хэмээн шинжээчид үзэж байна. Саяхан бүх сирийн санал хураалтаар батласан Үндсэн хууль үүний үндэс болох ёстой. Радикал үзэлтнүүд  хэрцгий ажиллагаагаа намжаахгүй бол удахгүй Сирид Ливийнхээс илүү аюултай  эмгэнэлт хэрэг явдал давтагдаж мэднэ.