НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан ОХУ-ын урилгаар 3-р сарын 25-нд Москвад айлчилж, Сирид гарсан мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудлыг  ерөнхийлөгч Дмитрий Медведев, ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нартай авч үзэж хэлэлцэнэ гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ. «Бид Кофи Аннантай хийх хэлэлцээг их ач холбогдолтойд үзэж байна. ОХУ НҮБ-ын хуучин Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн туршлага ба бүс нутгийн хэд хэдэн хямралаас гарахад гүйцэтгэсэн үүргий нь харгалзан түүнийг мөн албан тушаалд томилох саналыг бүр эхнээс нь дэмжсэн юм. Кофи Аннантай хийх уулзалтын үеэр сирийн дотоодын мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах арга замд гойд анхаарал тавих юм. НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгчийн гол зорилт үүнд л оршино» гэж баримт бичигт өгүүлжээ. Лхагва гаригт НҮБ-ын АЗ Сирийн байдлыг зохицуулах онц эрхт төлөөлөгч Аннанаас дэвшүүлсэн саналуудыг бүрэн дэмжсэн мэдэгдлийг батласан юм.