БНХАУ ын цөмийн эрчим  хүчний томоон China Nаtional Nuclear корпорац  францын Arevaг  SA компаний  ураны орд газрын хувьцааг  худалдаж авахаар яриа хэлэлцээ хийж байна. Bloomberg агентлагийн уламжилж байснаар,  Arevaг нь Австрали, Канад болон Нигерт ураны орд  газрыг эзэмшдэг юм.  2010 онд гадаадын ураны газруудаас үйл ажиллагаагаа эхэлсэн China Nаtional Nuclear энэ салбарт нэмэлт активууд олж  авахаар эрмэлзэж байгаа бөгөөд энэ нь тус улсын дотоодод өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлт хэрэгцээтэй холбоотой аж. Энэ корпорацын гол өрсөлдөгч China Guangdong Nuclear Power Group Co.  нь австралийн Extract Resourses Ltd. олборлолтын компанийг худалдаж авах санал тавиад байгаа юм. Энэ орд газар нь ураны нөөцөөрөө   дэлхийд дөрөвт ордог юм.