Саяхан “Орос улсын баатар” хүндэт цол 20 нас хүрлээ. Энэхүү цолыг 1992 оны 3-р сард бий болгосон бөгөөд Орос улсын ерөнхийлөгч улс эх орныхоо өмнө байлдааны юм уу, алдар гавъяа байгуулсны төлөө шагнадаг юм.   Орос улсын баатар цолыг олгоход “Алтан таван хошуу” медаль болон хүндэт жуух дагалдадаг юм.

Орос улсын баатар цолыг баатарлаг гавъяа,  эрэлхэг  чин зориг гаргасны төлөө нэхэн олгож болдог юм.  Чухамдаа нисэх хүчний хошууч-генерал Суламбек Оскановт энэхүү цолыг анх нэхэн олгосон билээ. Нислэгийн даалгавар биелүүлэх үеэр түүний онгоцны техникд саатал гарсны улмаас тэр онгоцоо суурин газар унагахаас зайлсхийн өөрийн амь насыг золиос болгосон юм.

Орос улсын хоёрдахь баатараар сансрын нисгэгч Сергей Крикалев сансрын тойргийн “Мир“ станц дээр  урт удаан  нислэг үйлдсэнийхээ  төлөө шагнагдсан юм. Осканов  болон Крикалев нарт энэхүү хүндэт цолыг нэг өдөр гардуулсан юм. Тэр үеэс  хойш   Оросын орчин үеийн түүхэнд 1000 орчим иргэд уг цолыг хүртээд байна.

Орос улсын баатар цолыг бий болгохоос өмнө манай улсын дээд шагнал нь ЗХУ-ын баатар цол байсан юм.  Энэ шагналаар  эр зориг, хатуужилтай хүмүүсийг шагнаж байв. Гэхдээ арай   өөр улсад.  ЗСБНХУ-ын олон  иргэдийн баатарлаг гавъяаны тухай дөнгөж  1992 оноос хойш тодорхой болсон юм. Тэдний баатарлаг гавъяаг мөнхжүүлэх Орос улсын баатар эрхэм дээд  цолыг бий болгохоор шийдвэрлэсэн юм. Ийм хүмүүсийн нэг бол Дэлхийн II  дайны жилүүдэд гавъяа байгуулсан цэргийн нисэгч эмэгтэй  Лидия Шуляйкина  юм.

Орчин үеийн оросын цэргийн албан хаагчдын бүхэл  бүтэн эгнээ Эх орны баатар цолыг “халуун цэгүүдийн” байлдаануудад баатарлаг гавъяа, эр  зориг гаргасныхаа  төлөө хүртсэн  юм. Хойд Кавказын терроризмын эсрэг ажиллагаануудад оролцож гавъяа байгуулсан 260 хүн шагнагдсаны тал хувь орчимд  нь нэхэн олгосон юм. 

Орос улсын  баатруудын дунд  цэргийнхэн, сансрын нисгэгчид, туршигч нисгэгчид, аврагчид, тамирчид тэр ч бүү хэл, эх орныхоо өмнө онцгой гавъяа байгуулсан жирийн иргэд ч байдаг юм. Жишээ нь: 17 настай хөдөөгийн сургуулийн  төгсөгч охин өөрийн амь насыг үл хайрлан живж байгаа гурван хүүхдийн амийг аварсан,  талибуудад олзлогдож байгаад оргосон нисэх багийн гишүүд, Хойд мөсөн далайн усны гүнд шумбасан багийн гурван гишүүн болоод  бөглүү тайгын дунд онгоцоо гайхамшигтай суулгаж олон хүний амь аварсан нисэгчид, оросын нилээд хэдэн нэртэй тамирчид юм.

2007 онд Орос улсад Эх орны баатруудын өдрийг тэмдэглэх болсон юм.  Энэ өдөр бол жил бүрийн 12-р сарын 9-ний өдөр.  Энэ баяр нь мөнх бусыг үзсэн болон одоо амьд сэрүүн  байгаа Оросын баатруудын байгуулсан гавъяаг  хүндэтгэн мөнхжүүлж  буй юм.