НАТО  Сирийн мөргөлдөөнд оролцох төлөвгүй байна гэж  тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв хийв.  Тэрээр мэдэгдэхдээ, сирийн мөргөлдөөн нь ливийнхээс нилээд ялгаатай. “НҮБ-ын АЗ дээр санал зөрөлдөөнтэйн улмаас олон улсын хамтын нийгэмлэг сирийн удирдлагад хүчтэй дохио өгч чадаагүйд  харамсаж байна. Ливийн тохиолдолд бид НҮБ-ын АЗ -ийн мандаттай байсан ба улс орнуудын өргөн дэмжлэгийг авч байсан юм”гэдгийг Расмуссен сануулав. Расмуссен  уулзалтанд оролцогч  зарим хүмүүстэй санал нийлэхгүй байгаа  бөгөөд тэд  үзэхдээ,эвсэлийг  Ливид цэргийн ажиллагаа явуулсныхаа дараа тус улсыг, хүн ардынх нь хамт эмх замбараагүй байдал дунд хаясан гэв.