Бодит амьдрал дээр НАТО, Оросын хоорондын ПДХС-ийн асуудлархи санал зөрөлдөөн хамтын ажиллагааны бусад чухал  салбаруудын хөгжил дэвшилийг хаахгүй. Энэ тухай НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен баасан гаригт Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. НАТО- гийн ерөнхий нарийн бичгийн дарга  тэмдэглэхдээ,  олон улсын терроризм болон мансууруулах бодисын хууль бус наймаа хийгээд  далайн дээрэмчидтэй  тэмцэхэд амжилттай харилцан ажиллагааг хөгжүүлж  байна.  Тэрээр “Оросын дотоодод тавигдаж байгаа  улс-төрийн асуудлын “ улмаас НАТО-Оросын ДХУ-ыг энэ 5-р сард Чикагод  зохион явуулах нь боломжгүй санагдаж байна гэв.  Гэхдээ  ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэхдээ, 4-р сарын 18-19 ний өдрүүдэд  НАТО-Оросын ГХЯ-ны тэргүүн нарын түвшиний   уулзалтыг төлөвлөж  байгаа тухай уламжлав.