Орос улс цөмийн материалыг хамгаалах болон цөмийн терроризмтэй тэмцэх тухай конвенцид үл нэгдээгүй  орнуудад хандан уг баримт бичгийг  шуурхайлан батлахыг  уриалав.  Энэ тухай ОХУ –ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавровын Washington Times сонины бямба гаригийн дугаарт  нийтлэгдсэн  “Сеулийн ДХУ-г Москвагаас хархад” өгүүлэлд дурджээ. Дээрхи нийтлэл нь 3-р сарын 25-27 ны өдрүүдэд Сеулд болох цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын өмнө гарсан юм. Лавров тэмдэглэхдээ, Орос болон АНУ нь өнөөдрийн байдлаар цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэх орнууд  болж байна.  Эдгээр орнууд нь “цөмийн дэглэмийг бэхжүүлэн хорогдуулах, цөмийн терроризмтэй тэмцэх хамтын ажиллагааг нэмэглүүлэхийн” төлөө байгаа юм. “Орос улс 2009 онд АНУ –ын ерөнхийлөгч Барак Обамагийн цөмийн аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион явуулах тухай саналыг дэмжсэн гэдгийг Лавров сануулав. Ийм ДХУ 2010 онд Вашингтонд болсон юм.