“Таймс оф Индиа” сонины уламжилснаар, Хятад улс нь  Түвдийн өөртөө засах автономит районд буюу Энэтхэгийн хилээс    холгүй цэргийн сургуулилт явууллаа. Далайн түвшингээс 3,5 мянган  метрийн өндөрт, өндөр  уулын нөхцөлд анх удаагаа  томоохон хэмжээний цэргийн сургуулилт болов. Сургуулилтын явцад олон талын ажиллагаатай J-10 сөнөөгч онгоцыг ашиглав.  Сургуулилитанд хятадын   Агаарын цэргийн хүчний Су-27 УБК болон Су-30МКК сөнөөгч онгоцнууд болон агаарын цэргийн явган цэргийн десантын цэргүүд  болон армийн шуурхай хүчнийхэн оролцов.

“Хятадын  цэргийн томоохон  хэмжээний сургуулилт анх удаа Түвдийн өндөр ууланд зохиогдож байгаа бөгөөд таван сарын өмнө  Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ Түвдэд нилээд хэдэн том сургуулилтууд явуулж байсан юм. ж  тэр үед сургуулилтанд их буу, танкууд болон Агаарын цэргийн хүчний онгоцнууд оролцож байсан юм гэж хэвлэлд цохон тэмдэглэжээ.Энэтхэгийн  гаргасан тоо баримтаар, Хятад улс нь Лхасад байрлаж байсан нисэх онгоцны баазад  J-10 сөнөөгч онгоцнуудыг барйлуулж, бүс нутагт шинээр таван онгоцны буух талбай байгуулж, Түвд рүү стратегийн чухал тээврийн   харилцааг  нэмэгдүүлжээ.  Тэнд тээврийн сүлжээг  нэмэгдүүлсэн явдал нь ХАЧА нэг сарын дотор Энэтхэгтэй залгаа хилийн орчимд хүчээ тэнцүүлэх үүднээс армийн З0 дивизийг шилжүүлэх боломжтой юм.