Хятадын Ардын чөлөөлөх арми Түвдийн ууланд шинэ үеийн  “Чэнду J-10” онгоцыг ашиглан урьд өмнө  байгаагүй цэргийн сургуулилт явуулав. Сургуулилтаар хилийн зурвсаас алслагдсан өндөр уулархаг газар лазерын тусгалтай бөмбөгийг ашиглан   газрын байг  устгах сургууль хийв.

Сүүлийн хоёр-гурван жил хятадын цэргийнхэн нэг бус удаа Тзвдийн өөртөө засах автономит районд “Сухой”  сөнөөгч онгоц оролцуулан хээрийн сургуулилт хийж байсан бөгөөд Энэтхэгийн хилийн орчимд хуурай газрын хүчнийхний шуурхай ажиллагаануудыг зохион явуулж байсан юм. Өмнөх ийм сургуулилтууд нь  таван сарын өмнө буюу, өнгөрсөн оны 10-р сард болсон юм. Тэдгээрт, нисэх хүчин, их буу  болон  хуягт танкууд оролцож байв.  Гэхдээ энэтхэгийн цэргийнхний  ярьж буйгаар, өмнө нь одоогийнх шиг ийм хүчтэй, хэдэн шат илүү сургуулилт явагдаж байгаагүй гэж оросын стратегийн  судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский тэмдэглээд

«Эдгээр сургуулилтын үеэр онгоцнууд өдөр шөнөгүй нисч байсан. Түүнчлэн, хэрэв Хятад өмнө нь цэргийн нисэх хүчний байлдааны   баазаа цаг агаарын байдлаас Түвдэд  зун байрлуулж байсан  бол  одоо Хятадын Агаарын цэргийн хүчний онгоцнууд саад бэрхшээлийг үл тоон тэнд анхны өвлөө авлаа» гэлээ.

Хятад улс Түвдэд цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь Энэтхэгт “сэрэмжлэг “ болж буй нь мэдээж хэрэг  юм.  Энэ  нь Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн хилийн маргаанаас татгалзах бодолгүй гэдгийн дохио  юм гэж энэтхэгийн цэргийн улстөрчид үзэж байна.

Хятадын агаарын цэргийн нисэх хүчний сургуулилт нь сүүлийн хэдэн сарын хугацааны гинжин холбооноос  тусгаарлагдсан салангад сөргөлдөөн  огт биш юм.Саяхан  Химачал – Прадеш мужийн хойд энэтхэгийн засгийн газар засгийн газарт хандан хилийн орчмоор аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлэхийг хүссэн юм.  Энэ нь 3-р сарын 16 -нд  хятадын хоёр нисдэг тэрэг Энэтхэгийн хилийн зурвасыг зөрчин орсны дараа болсон юм.

Хэдэн жилийн өмнө Хятад, Энэтхэгийн хилийн орчмын харилцааны хурцадмал түвшин  буурч байх  шиг   байсан гэж Борис Волхонский сануулж байна. «2007, 2008 онуудад хоёр улс  хамтарсан сургуулилитуудыг явуулж байсан. Дараа нь Хятад улс ямар нэгэн шалтаг дор нэг талаас сургуулилтыг больсон.Өнгөрсөн жил Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхын Хятад улсад хийсэн айлчлалын үеэр сургуулилтыг сэргээхэд тохиролцон, 12 –р сард жил бүрийн  аюулгүй байдлын асуудлаархи  яриа хэлэлцээ сэргэсэн юм. Гэхдээ 2-р сард Энэтхэгиийн БХЯ -ны сайд  Хятадын  маргаантай Аруначал-Прадеш руу аялахад Бээжин эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эцэст нь “Декан Кроникл” сонины мэдээлснээр, одоогийн  хятад-энэтхэгийн сургуулилт  дахин төлөвлөгдөхгүй» гэж  Борис Волхонский хэллээ.

Хачирхалтай нь хамгийн өндөр хэмжээнд хоёр тал байдаг чадлаараа зөвхөн  хамтын ажиллагаа, түншлэлийн тухай  бус, бүр Хятад, Энэтхэгийн  найрамдын  тухай ярьцгааж байна. Хоёр улсын хооронд худалдаа харилцан ашигтай  хөгжиж байна.  Гэхдээ хөшигний ард, үйл явдал  өө сэвгүй сайхан явж байна гэж хэлэхийн аргагүй гэж Борис Волхонский ярьж байна.

«Хурцадмал байдал өсөн нэмэгдэж буйд дан ганц  Хятад нөлөөтэй биш юм. Энэтхэг хариу баринаа. 3-р сарын эхээр  Аруначал-Прадешд  сургуулилт явагдсан бөгөөд тэнд өдөр, шөнөгүй   сөнөөгч онгоцнууд нисч, дайсны гүн рүү цөмрөн орж, объектуудыг дайрч байсан юм» гэж Борис Волхонский хэллээ.

Энэтхэгийн зэвсэгт хүчний хариу тус улсын хилийн орчимд  хятадын цэргийн хүч өсөн нэмэгдэж буйд өгч байгаа ижил төстэй ажиллагаа гэдгийг   сануулахгуй байхын аргагуй юм.   Энэтхэгийн улстөрийн  салашгүй “Дорно зүг рүү харах “     бодлогын нэг хэсэг бол  зүүн өмнөд Азийн орнуудтай, ялангуяа цэргийн салбарт хэлхээ холбоогоо хөгжүүлэхэд оршино.  Ингэхдээ Хятадтай тийм ч найрамдалтай бус харилцаатай байх нь. Гэтэл  бас ийм орны нэг Вьетнам байна. Саяхан Энэтхэгийн  Тэнгисийн цэргийн нисэх хүчний онгоцнууд вьетнамын  хөлөг онгоцнуудтай хамтран Өмнөд-Хятадын  тэнгисээр сургуулилт хийсэн нь энэтхэг- хятадын харилцаанд нэг бус удаа таагүй байдал төрүүлсэн юм. 

Мэдээж хэрэг, 1962 оны үйл явдлыг давтах болон хятад-энэтхэгийн томоохон хэмжээний байлдааны тухай бодож байгаа хүн бараг үгүй байх. Гэхдээ цэргийн  идэвхи өсөхөд  итгэлцэлийн уур амьсгал нөлөөлөхгүй нь ойлгомжтой.