3-р сарын 26,27- ны өдрүүдэд Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд болох  цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт  нь энэ салбарт харилцан ажиллагааг өргөжүүлэхэд ахиц гаргана гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна. Өнөөдөр Москвад болсон европын аюулгүй байдлын асуудлаарх  бага хурал дээр  Медведев хэлэхдээ, сөүлийн ДХУ-д  Орос улс  уйгагүй  бэлтгэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч хэлэхдээ,   дээд хэмжээний уулзалт  нь цөмийн аюулгүй байдлын салбарын харилцан ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц  болно гэдэгт найдаж байна гэв. Уулзалт цөмийн терроризмын  заналхийллийн чадахийг   болон хууль бус  цөмийн материалуудын эргэлтийг   арилгахад нэмэр болно гэж Медведев найдаж байна.  Орос улс аюулгүй байдал болон цөмийн материалуудын хадгалалт, тэдгээртэй холбоотой төхөөрөмжүүдийн хадгалалтанд ихээхэн анхаарал   тавьж буй юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр Дмитрий Медведев АНУ-ын  ерөнхийлөгч Барак Обаматай болон бусад орнуудын удирдагчидтай уулзана.