Оросын нийслэлд сирийн сөрөг хүчнийхний ээлжит төлөөлөгчдийн  хүрэлцэн ирэхийг хүлээж байна. Айлчлалын өмнө ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов Москвагийн болон  сирийн сөрөг хүчнийхний харилцаа холбооны тухай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярьсан юм.

«Одоо сирийн сөрөг хүчин Сирийн  янз бүрийн нутгуудад болон гадаадад байрлаж байна. Сирийн сөрөг хүчин маш бутархай.   Тэрч бүү хэл,  сөрөг хүчний бутархай байдал нь үргэлжилсээр байна, тэдгээр нь өсөн нэмэгдэж, олон янзын байгууллагууд олон байна.  Хэн нэгэн тэднийг нэгтгэн  нэгтгэх гэсэн санаатай  байсан ч гэлээ, болохгүй л байна. Сөрөг хүчин удирдагч үгүй, нийтлэг хөтөлбөр үгүй.

Маш олон  гэмт хэрэг үйлдсэн, илэн далангүй террористууд я байна. Мэдээж хэрэг, бид  улс-төрийн шаардлагуудыг тавьж байгаа хүчинтэй холбоо тогтоож байгаа болохоос хорлон сүйтгэх ажиллагаа явуулж буйтай бус юм. Москвад  бид  сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн дөрвөн бүрэлдэхүүнийг хүлээн авлаа.  Үүнд Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Бурхан Гальюн орж байв.

Одоо бид өөр бас нэг төлөөлөгчдийг хүлээн авахаар бэлдэж байна. Энэ бол нилээд томоохон Үндэсний зохицуулах хороо  нэртэй байгууллага. Бидний ойлгож байгаагаар, тус байгууллага  нь Сирийн  дотор болон гадаадад өөрийн төлөөлөгчидтэй. Бид энэ бүлэглэлийн Дамаскаас болон Парисаас ирэх  хоёр томоохон төлөөлөгчдийг хүлээж байна» гэж Михаил Богданов хэллээ.

Энэ байгууллагад тодорхой улс-төрийн болон эдийн засгийн хөтөлбөр  байгаа юу?  Эсвэл бүх юм одоогийн дэглэмийг  устгахад  оршиж байна уу?

«Энэ бол зөв тавьсан асуултууд байна. Хэн юу хүсч байна, хэн юунд хүрэхийг эрмэлзэж байна?  Эдгээр асуултууд нь бидний үзэж байгаагаар, сирийн иргэд бие биедээ тавих ёстой юм. Гэхдээ бидэнд бас энэ асуудлууд нь чухал юм. Тиймээс бид сирийн нийгмийг зовоож байгаа асуудлуулаар улс төрийн бүх  хүчнүүд оролцсон   үндэсний яриа хэлэлцээг эхлүлэхийн төлөө байгаа юм. Бидний үзэж байгаагаар, хамгийн чухал нь эдгээр асуудлуудыг хэлэлцэх ёстой юм. Эцсийн дүнд, сирийн иргэд иргэний дайнаас болон Сирийн төдийгүй бүс нутгийн хувьд хүргэж болзошгүй  сүйрлийн  үр дагавараас зайлсхийх  хуваарьт орно гэдэгт бид найдаж байна» гэж Михаил Богданов хэллээ.

Үүнтэй холбогдуулан  бид сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхэнтэй  яриа хэлэлцээ эхлүүлэхэд нөлөөлөх мандаттай  Аннаны эрх мэдлийг идэвхитэй дэмжиж байна.  Одоо Кофи Аннаны бүлэг шинжээчид Дамаскад ажиллаж байна. Ингэхдээ ирж байгаа мэдээлэл дээр суурилан эдгээр саналуудыг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэхийг зөвшилцөхөөр  сөрөг хүчнийхэнтэй хэлхээ  холбоо тогтоогоод байна.  Энэ нь эерэг хариуг засгийн эрх баричгдын зүгээс төдийгүй, сөрөг хүчнийхнээс үгээр биш, үйл хэргээр авахыг  шаардаж буй юм.