Дэлхийн бараа таваар-түүхий эдийн  зах зээлийн томоохон этгээд болох CME Group хар тэнгис хавийн улаан буудайг худалдах үнэ анх удаа тогтоов.Оросын үр тарианы зах зээлийн хүрээнд тэмдэглэлтэй үйл явдал болсон гэж шинжээчид үнэлэв. Юу гэвэл экспортын гол төрлийн бүтээгдэхүүн нь олон улсын хэмжээнд үнийн индикатортэй болсон.Ойрын саруудад ийм үнээр худалдах хэлэлцээр байгуулах бололтой.

Санхүүгийн шинэ хэрэгсэл оросын үр тарианы худалдааг дэлхийн зах зээлд  нэлээд хялбарчлана. Бүтээгдэхүүнээ стандартын хэлэлцээрээр худалдах явдал нийлүүлэгч ба худалдан авагчад үнийн чиг баримжааг тогтооно. Тэгснээр эрсдлийг багасгаж болно гэж Оросын үр тарианы холбооны дэд ерөнхийлөгч Александр Корбут «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд

«Ийм худалдааны хүрээнд  бүх үзүүлэлтийг бүрэн тодорхойлж, тодорхой чанартай бараа таваар худалдана. Эдгээр хэлэлцээрийн стандарт Чикагогийн биржийн шаардлагад нийцэж байна. Ийм хэлэлцээр эрсдлийг даатгах боломж олгож байна. Юу гэвэл энэ нь тод томруун систем билээ. Янз бүрийн үед үнэ яах ийхийг  тодорхойлсон. Энэ нь оросын үр тарианы зах зээлд хөрөнгө оруулахыг сонирхуулахад нааштай нөлөөлөх юм. Дэлхийн этгээдүүд  дасч дадсан стандартын орчинд ажиллах боломжтой болсон» гэв.

Оросын үр тарианы үнэ өнөө болтол тов тодорхой индикаторгүй байсан. Тэр тусмаа үнэ онлайн дэглэмээр өөрчлөгдэж байв. Олон улсын этгээдүүдийн ажиллуулж эхлэсэн шинэ  стандартын  хэлэлцээрүүд эл асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж «Совэкон» магадлан шинжлэх төвийн захирал Андрей Сизов хэлээд

 «Эдүгээ янз бүрийн компаниос хар тэнгис хавийн улаан буудайн үнэ тогтоож байна. Египет улсаас тендер явуулдаг. Египет бол дэлхийн улаан буудайн томоохон нийлүүлэгч ба оросын улаан буудайн том худалдан авагч юм. Тендер дунджаар 10 хоногт нэг удаа явуулдаг. Өөрөөр хэлвэл үнийг мөн хугацаанд батлаж байна. Шинэ стандартын хэлэлцээр байгуулснаар  тухайн байдлын үнэ ба хар тэнгис хавийн улаан буудайг ямар үнээр худалдаж байгааг мэднэ» гэв.

Өнөөгийн зэрэглэлээр  оросын өмнөд нутгийн улаан буудай төдийгүй Украин, Казахстаны үр тариа хар тэнгис хавийн үр тарианы тоонд ордог. Эдгээр гурван улс дэлхийн үр тарианы зах зээлд 25 хувийг эзлэж байна. Мөн үзүүлэлт нэмэгдэнэ гж шинжээчид таамаглав. Дэлхийн тэргүүлэх этгээдүүд мөн зах зээлийг сонирхож байгаа нь ойлгомжтой гэж Андрей Сизов тайлбарлан хэлээд

«Оросын ба хар тэнгис хавийн улаан буудайн зах зээлийг үл тоомсорлоход хэцүү. Сүүлийн арван жилд  энэ бүс нутгийн экспортын хэмжээ хэдэн сая тонн байснаа одоо хэд дахин нэмэгдэв. Дэлхийн улаан буудайн зах зээл  зогсонги байдалд орсон өнөө үед чухам хар тэнгис хавийн бүс нутгийн хувь хэмжээ өсөн нэмэгдсээр байх болно. Иймээс мөн зах зээл сонирхол татаж байна. Чикагогийн эсвэл европын биржүүд дээрх арга хэмжээ түрүүлж авах асуудал тулгарсан билээ. Байдлаас харахад Чикагогийн бирж амжилт  гаргасан» гэв.

Чикагогийн бараа таваарын бирж бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны салбарын нэлээд нэр хүндтэй этгээд болох CME Group-ын нэг хэсэг юм. Мөн Чикагогийн худалдааны танхим, Нью-Йоркын бараа таваар-түүхий эдийн бирж  бас түүнд хамрагдаж байна.

Дамын наймаачид стандартын хэлэлцээрээр худалдаа хийх боломж нөхцлийг гутааж  мэднэ гэж шинжээчид анхааруулсан. Харин мөн хэрэгслийг хэрэглэх ажиллагааны нааштай тал зохисгүй уршгаас давж байна. Ойрын саруудад стандартын хэлэлцээрээр хар тэнгис хавийн уулаан буудайг худалдаж эхлэхээр төлөвлөсэн гэж CME Group мэдэгдэв. Тэгээд 2012 оны  ургацын оросын үр  тариаг худалдана. Энэ онд арвин ургац хураана гэж шинжээчид үзэж байна. Зөвхөн энэ оны эхний хагаст Орос улсаас  дэлхийн зах зээлд 27 сая тонн үр тариа гаргаж мэднэ.