БРИКС-ын хөгжлийн банкаа байгуулах төсөл хэрэгжүүлж боломж цаг үеэ олсон төсөл  гэж шинжээчид 3-р сарын 28, 29-нд Нью –Делид Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг улсын удирагдчдын дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ.

Энэтхэг улс хөгжлийн банк байгуулахыг БРИКС-ын гишүүн орнуудаас түрүүлэн  санал болгожээ. Тус улс Мексик улсад сангийн сайд нарын уулзалт дээр энэ саналыг дэвшүүллээ. Түншүүд нь саналыг дэмжиж, нарийн боловсруулах хэрэгтэй гэжээ. Шинэ банк байгуулах нь БРИКС-ыг илүү тодорхой хэлбэртэй байгууллага болгох цаг үеэ олсон зуй ёсны алхам гэж Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Улс төрийн судлалын төвийн удирдагч Борис Шмелёв  үзэж байна. Тэрээр хэлэхдээ

 «БРИКС бүлгийн хүрээнд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, банкны үйлчилгээг шаардаж байна. Иймээс Төв банк байгуулах нь зөв зохистой үйл хэрэг юм. Тэгснээр худалдааны нийлүүлэлтийн хүрээнд харилцан тооцоо хийх журам илүү  хялбар, эдийн засгийн хэлхээ холбоо илүү үр бүтээлтэй болно» гэв.

Нийтийн хөгжлийн банк байгуулах нь  БРИКС бүлгийн орнуудын эдийн засагт нэмэлт шижим түлхэц үзүүлнэ гэж «Универ Капитал» хөрөнгө оруулалтын бүлгийн магадлан шинжлэх хэлтсийн удирдагч Дмитрий Александров  үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Нийтийн хөгжлийн банк байгуулах нь маш сайн санал юм. Юу гэвэл түүний санхүүжүүлэлт тун хямд юм. Ийм банкны хувьд түргэн нөхөх асуудал хөрөнгө оруулах төслийг шинлэн авах гол шалгуур бишээ. Энэ нь БРИКС-ын гишүүн орнуудад ашигтай. Түүнээс гадна хөгжлийн банк санхүүгийн өөр байгууллагаас илүү их хэмжээний нөөц хөрөнгөтэй байдаг. Тус банк шинэ үйлдвэрлэлийг байгуулах, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын шинэ орон тоог бий болгох үүднээс хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ» гэв.

Түүнээс гадна 3-р сарын 28,29-нд болох БРИКС бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцогчид юаниар харилцан  олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Хятад улсын санаачилгыг хэлэлцэх бодолтой байна. Үүний өмнө Хятадын хөгжлийн банкнаас ойлголцолын тухай санамж бичгийг түншүүдтэй гарын үсэг зурахад бэлтгэжээ. Урьд БРИКС-ын гишүүн орнуудын удирдагчид худалдааны харилцаанд үндэсний валютаар харилцан тооцоолт хийхээр тохиролцсныг дурдая.