Нью-Делид БРИКС бүлгийн орнуудын дээд хэмжээний  уулзалтаар  «Өмнөд-Өмнөд» хөгжлийн банкыг байгуулах, эрчим хүчний форумыг төлөвшүүлэх асуудал түүнчлэн үндэсний валютаар тооцоолт хийх боломжийг  хэлэлцэнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович  сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн уулзалтад оролцоно.Нью-Делид дэлхийн хөгжил, тун ядуу  орнуудад туслах  сэдвийг энэ онд Бразилид тусгай бага хурлыг зарлан хуралдуулахын өмнө хэлэлцэнэ. БРИКС тус асуудлыг шийдвэрлэхийн тулд «Өмнөд-Өмнөд» хөгжлийн банкыг байгуулах саналыг авч үзэж байна гэж Дворкович тэмдэглэв. Орос улс дээд хэмжээний уулзалт дээр эрчим хүчний тогтвортой аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж мэдэх  эрчим хүчний форумыг байгуулах тухай Энэтхэг улсын санаачилгыг дэмжинэ. Түүнчлэн БРИКС-ын гишүүн  орнууд үндэсний валютаар тооцоолт хийх боломжийг өргөжүүлэх асуудлаар санал шүүмжлэл  явуулж болзошгүй гэж Дворкович үзэж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ тухай банк дундын хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахыг тэрээр лавлан тодруулж тэмдэглэв.