Японы эрх баригчид цэцэглэж буй сакураг бахдан харах баярыг болиуулав. Учир нь мөн баяр умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөх өдөр хугацаатай давхцаж мэднэ гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. 4-р сарын 14-нд Токиод тэмдэглэх байсан баярыг болиуулсан гэж засгийн газрын нарийн бичгийн дарга Осаму Фузимура мэдэгджээ. Түүний хэлснээр бол ерөнхий сайд Ёсихико Нодагийн засгийн газар умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөснээр  гарч болзошгүй  «ямар ч онцгой тохиолдолд бэлэн байхын тулд» ийм шийдвэр гаргав.БНАСАУ-ын үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хиймэл дагуулыг 2012 оны 4-р сарын дундуур  хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж тус улсаас 3-р сарын 16-нд албан ёсоор зарлан мэдээлсэн билээ. Хиймэл дагуулыг 4-р сарын 12-16-ны хооронд хөөргөх бололтой. Пхеньян сансрын аппаратаа хөөргөх нэрийдлээр баллистик пуужингаа туршиж болзошгүй гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байна. «Дан эрдэм шинжилгээний ажил хийх зорилгоор» хиймэл дагуул хөөргөх нь алсын тусгалтай  пуужингийн хөөрөлтэд огт хамаагүй гэж Пхеньян мэдэгдсэн байна.