3-р сарын 28,29-нд Нью-Делид  БРИКС бүлгийн гишүүн  орнуудын дээд хэмжээний уулзалтаар олон улсын санхүүгийн  ажиллагаа болон улс орнуудаа Олон улсын валютын сангийн хямралтай тэмцэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцуулах асуудлыг хэлэлцэх тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович  мэдээллээ. «Үүний хамт олон улсын санхүүгийн байгууллагуудаас эдийн засгийн түвэгтэй  асуудлуудыг шийдвэрлэхэд гүйцэтгэх үүргийг  авч үзэж хэлэлцэнэ» гэж өнөөдөр Дворкович РИА Новости агентлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.  Тус бүлгийн гишүүн орнуудын сангийн сайд нар сүүлчийн уулзалтынхаа үеэр  байр сууриа уялдуулан зохицуулсныг тэрээр дурдав. БРИКС бүлгийн гишүүн орнуудаас ОУВС-нд орулах хөрөнгийг нэмэдүүлэх асуудлыг тус сангийн хувь хэмжээг цаашид хянаж үзэхтэй  холбон үзэх ёстой гэж эдгээр улс үзэж байна. Түүнээс гадна  дээд хэмжээний уулзалтаар олон улсын санхүүгийн байгууллага, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх, тэнцүү тогтвортой  өсөлтийг хангах зэрэг  асуудлыг  хэлэлцэнэ. БРИКС-ын эдгээр асуудлаархи байр суурийг  уялдуулан зохицуулж, «хорины» хүрээнд урагш ахиулахыг Дворкович тэмдэглэв. ОХУ-ын ерөнхийлөгч Сөүлд цөмийн аюулгүй байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтад  оролцоод БРИКС-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Нью-Делид хүрэлцэн очихыг Дворкович дурджээ.