БРИКС бүлгийн гишуун улсуудын удирдагчид Нью-Делид дээд хэмжээний уулзалтынхаа явцад Сири, Иран ба Ойрхи Дорнодын байдлын асуудлаар байр сууриа уялдуулан зохицуулах тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдээллээ. Дэлхийн аюулгүй байдлыг хангах нь дээд хэмжээний уулзалтаар авч үзэх гол асуудлын нэг гэж Довркович Москвад хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. «Сирийн байдал ба ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны байдал нэлээд хурц асуудал болсон нь тод зүйл. БРИКС бүлгийн гишүүн орнууд НҮБ-ыг оролцуулан  өөр байгууллагад байр сууриа уялдуулан зохицуулахыг хичээж байна» гэж Дворкович сэтгүүлчдэд мэдээлэв.