Францын нийгэм Тулузын буудагч гэгчийн гэмт хэргийг хариуцах ёсгүй. Францад төлөвшсэн уур амьсгал биш харин  ямар ч хэрэг түүнийг гэмт хэрэг үйлдэхэд тухирсан байж болно гэж ерөнхийлөгч Николя Саркози францын өмнөд нутагт хэд хэдэн хүнийг алсан террорист Мохаммед Мераг устгасны дараагаар мэдэгдлээ. Хилийн чанадад террористуудын лагерьт үзэл суртал, байлдааны бэлтгэл хийсэн этгээдүүдийг шоронд хорих хууль тогтоох бодолтой байна гэж Саркози мэдэгдэв. Францын тусгай зорилтот цэрэг өчигдөр 3-р сарын 22-нд Мохаммед Мераг олж устгажээ. Тэр Тулузад цэргийн албан хаагчид ба хэд хэдэн хүүхдийг хөнөөжээ. Алуурчийг саатуулах ажиллагаа 34 цаг үргэлжлэв. Мера цагдаа нарын дайралтын үеэр хоёр цагдааг шархдуулсаны дараа түүнийг устгажээ. Одоогоос гурван өдрийн өмнө  гэмт хэрэгтэн Тулузын еврейн коллежэд мотороллероор ойртож, хэсэг сурагч багш нарыг бууджээ. 30 настай багш болон гурван хүүхэд амь үрэгдэв.