Янз бүрийн сөрөг нэгдлийн төлөөлөгчид «Сирийн анд» гэгчдийн 2 дахь уулзалтыг бэлтгэхээр ирэх долоо хоногийн эхээр уулзах тухай «Интерфакс» агентлаг Сирийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Халита Хокуйн хэлснийг үндэслэн мэдээллээ. Уулзалт Стамбулд хийх бололтой гэж тэрээр тэмдэглэжээ. «Сирийн анд» гэгчдийн 2 дахь уулзалт 4-р сарын нэгэнд хийхээр товложээ. Анхны уулзалт нь 2-р сарын 24-нд Тунист  болсон билээ. Сирийн сөрөг хүчнийг дэмжиж, ерөнхийлөгч Башар Асадад хандан засгийн эрхээс татгалзахыг уриалж байгаа 70 улсын төлөөлөгчид тэр үед уулзсан юм. Орос Хятад хоёр улс ийм уулзалтад оролцохгүй байна.