НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн  онц эрхт төлөөлөгч Кофи Аннан маргааш Москвад хүрэлцэн ирэх тухай «Интерфакс» агентлаг дипломат төлөөлөгчийн хэлснийг үндэслэн мэдээлжээ. НҮБ-ын дипломатч ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай 3-р сарын 25-ны ням гаригт зөвлөлдөөн хийнэ. Оросын сайдын хэлснээр бол Москва Аннаны айлчлалыг сирийн асуудлыг зохицуулахад чиглэгдсэн хүчин чармайлтад нь  үзүүлэх дэмжлэгийг нягтруулахад ашиглах бодолтой байна.

Мөн сирийн  «Үндэсний зохицуулалтын хороо»хэмээх сөрөг байгууллагын төлөөлөгчид ойрын үед Орос улсад ирэх тухай  ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр бол сөрөг хүчний төлөөлөгчид өнөөдөр ч ирэхэд бэлэн байна. Гэвч одоо хоёр талд таарах өдөр хугацааг уялдуулан зохицуулж байна. Сирийн «Үндэсний хороо» «Сирийн үндэсний зөвлөлтэй» нэгэн адил чухал байгууллага хэмээн Москва үзэж байгааг дипломат ажилтан тэмдэглэв. Төлөөлөгчид ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавровтай  уулзаж болзошгүй гэж Богданов хэллээ.