Хятад-оросын хөдөө аж ахуйн техникийн үзэсгэлэн-яармаг Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн Зямусын хотноо ажиллаж эхэллээ. Үзэсгэлэн энэ сарын 23-аас 25-ыг дуустал ажиллана. Амар мужийн төлөөлөгчид Оросын Алс Дорнодыг үзэсгэлэн дээр төлөөлж байна.  Хөдөө аж ахуйн яам болон хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч томоохон хэд хэдэн үйлдвэрийн газрын удирдагчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Түүнчлэн Хятадын хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэдэг 300 гаруй  завод түүний дотор салбарын тэргүүлэх 40 үйлдвэр үзэсгэлэнд оролцож байна гэж «Интерфакс» агентлаг мэдээлэв. Мөн БНХАУ-ын маш олон бизнес эрхлэгч болон Орос, Украин, Белорус, Франц, Япон, Өмнөд Солонгос ба бусад гаадад орны 500 орчим төлөөлөгч үзэсгэлэнг сонирхон ирсэн юм.