Японы БХЯ-ны тэргүүн Наоки Танака БНАСАУ хиймэл дагуулаа 2012 оны 4-р сард хөөргөх гэж байгаатай холбогдуулан «Пэтриот» пуужин-зенитийн цогцолборыг  ажилуулахад бэлтгэх тушаал өгөв. БНАСАУ-ын хиймэл дагуул бүхий пуужин  нутаг дэвсгэрий нь дээгүүр  нисч гарвал сөнөөх тушаал өгнө гэж үүний өмнө Японы БХ-ын сайд мэдэгдсэн билээ. Японы ерөнхий сайд Ёсихико Нода ПДХ системийг хэрэглэх шийдвэр гаргах ёстойг Франс Пресс агентлаг дурдав. Нода өнөөдөр парламентад үг хэлэхдээ БНАСАУ-д хандан хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөхээс татгалзахыг уриалав. БНАСАУ-ын үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан  2012 оны дундуур дэлхийн хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж тус улсаас энэ сарын 16-нд зарлан мэдээлсэн билээ.4-р сарын 12-16-ны хооронд хөөргөх бололтой. Пхеньян сансрын аппаратаа хөөргөх нэрийдлээр баллистик пуужингаа туршиж байх болно гэж дэлхийн хамтын нийгэмлэг сэтгэл түгшин сэжиглэж байна. Дан эрдэм шинжилгээний  зорилгоор хөөргөх хиймэл дагуул алсын тусгалтай  пуужинг хөөргөхэд огт  хамаагүй гэж Пхеньян мэдэгджээ.